Сайн байна уу би 24 настай ажилладаг. Хорвоо дээр оонийн эвэр шиг 2-лаа, охин дүүтэй. Ээж аав өөд болсон. Яг одоо надад энэ дэлхий энэ амьдрал хүмүүс хачин муухай санагдаж байна. Бусдад хэлж болдоггүй зовлон гэж байдаг юм байна. Би найз залуу дүү 2-тойгоо хамт амьдардаг.

Бид 2 найзлаад 5 жил болж байна. Бараг л суусан. Сүүлийн бүтэн жил энэ 2 хүн намайг тарчлааж байна. Миний дүү найз залуу 2 хоорондоо нууцтай миний араар уулздаг бие бие руугээ мессеж бичдэг хамт зугаалдаг хоолонд ордог. Анх бид 3 хамт энэ бүхнийг хийдэг байсан би дүүгээ ганцааранг нь орхихыг ганцаардуулахыг хүсээгүй. 3 найз шиг л дүү одоо 19-тэй цэцэг цэврүү шиг сайхан охин бий. Даанч дээ гэж л халаглаж сууна даа. Хүн гомдоод үхдэг бол үхчих болсоон би. Би энэ 2 хүнийг харанхуй шөнө хамт орж ирэхэд нь хамт явсан байхад нь огт санаа зовдоггүй байсан.

Харин дандаа байнга шахам дүүгийн найзууд уулзаад тэр 2 таараад эсвэл манай найзын ажил оройтож тараад дүү бас оройтож таараад байнга шахуу 2-лаа шөнө нойр нь хүрэхгүй зурагт хамт үзнэ. Ийм байхад ч би огт дургүйцээгүй. Харин 2 хоногийн өмнө би найз залуугийнхаа утсыг үзсэнээс болж би мэдрэл муутөй муухай санаатай хүн гэсэн нэртэй бөөн шаналалтай хүн болоод байна. Миний дүүгээс (чи яагаад байгаан намайг насан туршдаа хайрлана гэсэн биз дэ) (хайраа би чамайгаа санаад байна) (хайртөй шүү үнсий) гэсэн мэссэж ирсэн байсан. Би шууд л утсыг нь бариад тэр 2 гал тогоонд байсан очоод энэ юу вэ та 2 яаж чадаж байнаа гээд л уйлсан. Найз залуу маань би мэдэхгүй яагаад ийм юм бичсийн гээд л дүү руу орилоод харин дүү юу ч болоогуй юм шиг инээгээд өө яанаа найз залуу руугаа бичих гээд андуурчиж та ямар сүртэй уйлж уурладгийн тайвшир бид 2 тийм муухөй зүйл хийхгүй та яаж ингэж бодож байна гээд буцаад надад гомдоод бөөн юм боллоо. Би ч бас тайвшраад нээрээ андуурсан юм байлгүй гэж бодсон ч сэтгэл зүрх минь надад өөр зүйл өгүүлээд байсан даа.

Тэгээд маргааш нь ажил дээрээ очоод дотны найз минь хакер би ч бас сом-д муу биш манай найз залуу араар тавиад байна надад мессеж мессенжер емайл фасебоок гээд бүгдийг шалгах хэрэг байна гээд хамт шалгалаа. Би бурханд залбирч байсан дотроо. Тэр 2-н бүх зүйлийг мэдсэн жил гарангийн өмнөөс эхэлсэн байна лээ. 2 биедээ хайртай бүх зүйлээ үгсэж нийлдэг. Надад хэлэх шалтаг хуурах зүйлээ. Хамт амралтанд явж зугаалж гээд бүхнийг. Миний хажууд хэвтэж байж дүү рүү чамайг тэвэрмээр байна үнсмээр байна гэж бичсэн байсан. Энэ унтахгүй байна удахгүй очлоо гэж бичсэн байсныг нь уншаад нүд харахаа болисон. Харанхуй болоод чих шуугиал явчихсан. Би хэд хэдэн удаа маш их унтсан өглөө босоход толгой өвдөж ам аймаар цангаж сэрдэг ажлын цагаас зөндөө хоцорч сэрж байсан. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Аав ээж минь байсан бол очоод энгэрийг нь түшээд уйлахсан. Хорвоо дээр хамгийн дотны 2 хүн минь надаас урвалаа. Манай найз шууд л уурлаж намайг очиж цусан дахь мансуурлын төвшин тогтоох шинжилгээ өг гэсэн би сүүлийн хэдэн сар унтаагүй дүйнгэ идэвхгүй болсон найзынхаа парти дээр очоод тэр чанга хөгжмийн чимээнд унтаад өгсөн байсан. Найзууд чи ядраад байгаа аль эсвэл жимми болоо юу гээд инээлдээд.

 

Одоо би хэн ч биш ч бас юу ч биш надад одоо итгэж найдах хүсэж тэмүүлэх зүйл байхгүй. Гэртээ хариагүй очиж тэр хүмүүсийг харах хүсэл чадал энэ бүхнийг давах ямар ч хүч алга. Зөвхөн нулимс л гоождог юм байна. Тэр 2 хүн ээлжлээд л над руу залгаад байгаа хаана байна санаа зовж байна ямар нэг тохиолдовуу хайртай шүү гээд л бичээд байна. Харин би өнгөрсөн шөнө сэтгэлээрээ үхчихлээ.  Алаас асуугаад найз нараас сураад байгаа 2 хүнд би хэрэгтэй гэж үү би тийм үнэ цэнэтэй гэж үү. Дотор байгаа тэр том хар зүйлийг би яах вэ? Яаж гаргах вэ? Одоо байгаа буудлын өрөөнийхөө хөшгийг нээхээс ч айж гар утасныхаа гэрлээр хань хийж байна даа…